Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 07 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 7 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Буурь, Хиагт, Хүдэр, Туул голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 230.2 -237.8 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 208.1-257.7 мг/л-т хэлбэлзэж, Орхон-Сүхбаатар цэгээс авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.022 мгN/л буюу ХА-аас 1.10 дахин, аммонийн азотын /NH4/-ын агууламж 0.73мг/л буюу ХА-аас 1.46 дахин давсан байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 47.2-50.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 80.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Туул гол, Туул голын Туул-Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 290.3мг/л ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 128.3 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хараа гол, Хараа-Зүүнхараа хяналт-шинжилгээний гүүрний дээд ба доод, Баянгол сумын Хараа-Баруунхараа хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 148.0-250.4 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Буурь гол Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 558.4 мг/л, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.1 мгО/л буюу ХА-аас 1.03 дахин, перманганатын исэлдэх чанар /Пич/ 10.2 мгО/л буюу ХА-аас 1.02 дахин, аммонийн азотын /NH4/-ын агууламж 0.74 мгN/л буюу ХА-аас 1.48 дахин давсан байна.
Хиагт гол Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 771.2 мг/л, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.811 мгN/л буюу ХА-аас 40.55 дахин, аммонийн азотын /NH4/-ын агууламж 8.13 мгN/л буюу ХА-аас 16.26 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.0 мгО/л буюу ХА-аас 2.0 дахин, эрдэс фосфорын агууламж 0.328 мг/л буюу ХА-аас 3.28 дахин, перманганатын исэлдэх чанар /Пич/ 13.3 мгО/л буюу ХА-аас 1.33 дахин давж бохирдолтой байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
1.9 |
0.00 |
0.019 |
0.050 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
11.30 |
2.2 |
1.1 |
0.05 |
0.004 |
0.046 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
10.83 |
1.9 |
1.4 |
0.15 |
0.018 |
0.026 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
1.6 |
0.25 |
0.018 |
0.091 |
5 |
Орхон – Шаамар |
11.15 |
2.7 |
2.4 |
0.18 |
0.009 |
0.068 |
6 |
Орхон – Сүхбаатар |
11.62 |
2.4 |
3.8 |
0.73 |
0.022 |
0.095 |
7 |
Ерөө-Бугант |
- |
- |
2.7 |
0.17 |
0.008 |
0.041 |
8 |
Ерөө-Ерөө |
- |
- |
0.6 |
0.20 |
0.007 |
0.011 |
9 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
1.4 |
0.17 |
0.001 |
0.032 |
10 |
Бугант-Бугант |
- |
- |
2.5 |
0.13 |
0.015 |
0.038 |
11 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
0.9 |
0.02 |
0.001 |
0.005 |
12 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
1.9 |
0.07 |
0.004 |
0.011 |
13 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
- |
- |
2.2 |
0.09 |
0.016 |
0.021 |
14 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
1.4 |
0.26 |
0.008 |
0.034 |
15 |
Буурь-Сүхбаатар |
10.52 |
3.1 |
10.2 |
0.74 |
0.009 |
0.043 |
16 |
Хиагт-Алтанбулаг |
10.99 |
6.0 |
13.3 |
8.13 |
0.811 |
0.328 |
17 |
Туул-Орхонтуул |
- |
- |
2.7 |
0.56 |
0.006 |
0.159 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2024 оны 07 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 70.81 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2024 оны 07 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
6-9 |
30 |
|
20 |
50 |
20 |
1.5 |
15 |
||||
“Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ |
Орох |
6.88 |
265.0 |
82.85 |
188.4 |
277.40 |
29.8 |
3.268 |
20.00 |
1.230 |
1.00 |
70.81 |
Гарч |
6.83 |
23.4 |
36.17 |
55.0 |
66.60 |
11.8 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, Эрдэс фосфор MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Туул, Бугант голууд цэвэр, Буурь гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
Үгийн товчлол: Ж/б-жинлэгдсэн бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар
Энэ сард “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг үзэхэд ЗДХ-нээс биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч - 2.75 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч- 1.33 дахин, эрдэс фосфор – 2.18 дахин, нийт азот 1.48 дахин тус тус давсан байна.
Агаарын шинжилгээ:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 7 дугаар сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.006 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.013 мг/м3, хамгийн их нь 0.022 мг/м3 байна. Агаарын чанарын MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 буюу том ширхэглэгт тоосонцор, PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор давсан үзүүлэлтгүй байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.016 мг/м3, хамгийн их агууламж 0.028 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.004 мг/м3, PM10, PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас даваагүй байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын агаар, ус хариуцсан инженер М.Өнөржаргал